Сүхбаатар дүүргийн 20 хороо буюу, Бэлх Хадад виллагийн замд урд энэ сарын 21-ны шөнө 23.00-00.00 цагийн орчимд ноцтой осол гарч хүний амь эрсэджээ. Тодруулбал, "Шланз" загварын машин унаж явсан жолооч хэт хурдтай явснаас осол гарсан бололтой. Улмаар машин хоёр хэсэг болж, зам дагуу байсан айлуудыг хашааг дайрч, багагүй хохирол учруулжээ. Хамгийн харамсалтай нь жолооч өөрөө зуурдаар буцсан гэнэ. Барилгын болон хүнд даацын машиныг нийслэлд шөнөөр явуулдаг журамтай. Гэвч жолооч нар шөнө зам чөлөөтэй үед хурдаа хэтрүүлэх нь олонтаа гэнэ. Орой үдшийн цагаар, харагдах орчин бүдгэрсэн үед хурдаа тохируулж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.