Баянгол дүүргийн 25-р хорооны "Голденпарк", ОЛДЕН_ПАРК, "Цоглог", "Түвшин өргөө" хотхоны иргэдийн иргэдээс өнөөдөр PCR шинжилгээ авна. Тодруулбал, өнөөдөр 11.00 цагаас эхлэн "Голден парк" хотхоны 101-108, "Цоглог" хотхоны 201-203 байр, "Түвшин өргөө" хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч, 16-гаас дээш насны иргэдийг Коронавируст (Ковид-19) халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллах юм байна. Ингэхдээ 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй. Тиймээс оршин суугчдыг гарч явахгүй, хариуцлагатай байж, эрт илрүүлгэ, тандалт судалгаанд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас хүслээ.