Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны "Элизабет" хотхонд оршин суух 39 настай С өнөөдөр 15 давхрын цонхоор унаж амиа алдсан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өгч байна. Хэрэгт хохирогчийн нөхөр болох 39 настай Б-г сэжиглэн, мэдүүлэг тайлбар авахаар түр саатуулаад байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн айлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Хосууд дөрвөн хүүхэдтэй юм байна. Хүүхдүүдийн сэтгэл зүйн дарамтад орж, хүндхэн байгааг тэрбээр онцоллоо.