Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд яг одоо ажиллаж байна. Тэрбээр өнөөдрийн дотор багтааж, бүр тодруулбал, 16.30 цагт хатуу хөл хориог цуцлах захирамж гаргана гэлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 16-нд “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” А/103 дугаар Захирамжаар тус хорооны нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэм тогтоосон. Гэвч зарим хуульчид Засаг даргад олгосон бүрэн эрхэд “хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох” асуудал орохгүй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, Засаг дарга УОК-оос гаргасан захирамж тушаал шийдвэрийн биелүүлэх үүрэгтэй аж.
Ж.Амгалан иргэдээс дор бүрнээ ариутгал халдваргүйжүүлэлт хийж, дэглэмээ баримтлахыг хүслээ. Иргэд ажил, албыг алдуулсанд бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Хатуу хөл хориог цуцлахаар болсон нь тус дүүрэг нэг цагийн өмнө хүний амь эрсэдсэнтэй холбоотой аж.