Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог хэсэгчлэн хатуу хөл хорио тогтоогоод гурван өдөр болж байна. Тус хорооныхон урьдчилан мэдэгдэлгүй, гэнэт тогтоосон хөл хориог эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж, хэсэг хэсгээрээ нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байсан. Тэгвэл 26 дугаар хорооны нэг иргэн нэг цагийн өмнө 15 давхраас үсэрч, амиа алдсан хэрэг гарлаа. Эх сурвалжийн мэдээлснээр тус хорооны "Элизабет" хотхоны нэгэн байрны цонхоор "Ээжээ" хэмээн орилох хүүхдийн дуу гарч, улмаар нэг иргэн цонхоор унажээ. Хэргийн газарт яг одоо цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Баянзүрх дүүргийн Цагдааийн I хэлтэст иргэн цонхоор үсрэх гэж буй талаарх мэдээлэл 12.24 цагт иржээ. Гурван минут өнгөрсний дараа үсэрчихлээ гэх дуудлага дахин иржээ. 30 гаруй насны эмэгтэй нас барсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Гэвч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугчид тухайн иргэн гэнэтийн хатуу хөл хорио тогтоосныг эсэргүүцэн, амиа хорлосон байж болзошгүй хэмээн ярьж байна.