Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын хөрс, ус, агаар болон ундны цэвэр усанд бохирдлын хэмжээ ямар байгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын олон улсын шинжээчид болон Монгол Улсын шинжээчдийн баг хэд хэдэн удаа шинжилгээ хийсэн.
Тухайн үеийн шинжилгээгээр Хонгор сумын хөрс, ус, хүнсний ногооны дээжнээс мөнгөн ус, цианит байгаа нь илэрч, ялангуяа ус, хөрсөнд хар тугалга, хром, кадьми зэрэг хүнд металл илэрч байсан юм. Тэгвэл тэд саяхан дахин шинжилгээ хийхэд байгаль орчны хүнд металл, борын агууламж манай улсад мөрдөж буй стандартад заасан хэмжээнээс доогуур гарсныг мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн Германы Биомониторинги, АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагын судалгааны дүнгээр хар тугалга, мөнгөн усны агууламж бага гарсан аж.
С.Заяа