Монголбанкны Хөвсгөл аймаг дахь салбараас их хэмжээний мөнгө зувчуулсан гэх хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт тус банкны няравыг холбогдуулан шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа саяхан дуусчээ.
Монголбанкны дотоод хяналт, шалгалтын албаныхан өөрсдөө мөнгө дутаг даж байгааг мэдэж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн юм. Тус банкнаас 166 сая гаруй төгрөг дутсан бөгөөд нярваар ажилладаг 60 шахаж байгаа эмэгтэй энэ хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна. Тэрбээр арилжааны банкууд, орон нутагт зузаатгалаар олгож байсан мөнг өнөөсөө 500-тын боодол дэвсгэртийн хоёр талд 20.000-тын дэвсгэрт хоёрыг боодог.
Улмаар түүнийгээ 20.000-тын дэвс гэртэд тоолуулдаг байсан аж. Сэжигтэн удаа дараагийн үйлдлээр ийм их хэмжээний мөнгө зувчуулсан гэнэ. Түүнд Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгө онц их хэм жээгээр завшсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна.