Мэргэжлийн хяналтын зарим хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж "Энхсаран" сувиллаас халдвар анх дотооддоо алдсан гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Тэрбээр, "Энхсаран сувилал тусгаарлах байрны зардал гэж нэг тэрбум 300 сая төгрөг авсан байдаг. Гэсэн хэдийн ч халдвар хамгаалалт, дүрэм журмаа баримтлаагүй асуудал үүссэн. Эдгээр зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцох үүрэг даалгавар өгсөн.
Мөн ХӨСҮТ дээр олон мянган эмч ажилчид өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байхад, ашиг хонжоо харсан хэдэн цөөхөн хүн өөр хүний нэрээр шинжилгээний хариуг сольж байсан зөрчил гарсан. Эдгээр хариуцлагагүй, үүргээ ухамсарлаагүй хүмүүсийг хууль байгуулгийнхан шалгаж байна" гэдгийг хэллээ.