АНУ-ын Нью-Жерси мужийн Мэйплвуд хотын коллежид суралцдаг С.Дөлгөөн гэдэг 20 настай залуу одоо хэр сураггүй байна. Тэрбээр өнгөрөгч арванхоёрдугаар сарын 23-нд номын сан явахаар гараад сураггүй байгаа юм. Найз нөхөд нь хайсаар аргаа бараад түүний тухай мэдээллийг сонинд гэрэл зургийн хамт тавьсан ч сураг гараагүй байна.
ГХЯ-ны Консулын газраас энэ тухай тодруулахад “Тухайн үед ар гэрийнхэн болоод ойр дотнын хүмүүс нь манай яаманд хандаагүй. Гэсэн ч бид АНУ-д суугаа ЭСЯ-нд энэ тухай мэдээлэл дамжуулж, холбогдох байгууллагатай хамтарч хайхыг санал болгосон. Одоогоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна” гэв.
Х.ХАНГАЛ