Ковидын улмаас "Корпорэйт" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн өчигдөр 23.00 цагийн орчимд тус буудлын таван давхраас унаж амиа алджээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс хэргийн талаар тодруулахад "Гуравдугаар сарын 16-ны шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Корпорэйт" зочид буудлын таван давхраас 39 настай Т гэх хүн унасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийн газрын үзлэгээр, тухайн иргэн даавуу, хөшиг холбон зангидаж, цонхоор унжуулсан байсан. Одоогоор нас барсан иргэний үхлийн шалтгааныг урьдчилан хэлэх боломжгүй.
Бусад баримтуудыг цуглуулсны үндсэн дээр шалтгаан тодорхой болно. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн мөрдөн шалгаж байна" гэх мэдээлэл өглөө.