2021 оны гуравдугаар сарын 16-ны А/103 дугаар захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 21-ний 23.00 цагийн хооронд буюу тав хоногийн хугацаатай тухайн хороонд хатуу хөл хорио тогтоолоо.
Тээврийн цагдаагийн албанаас хөл хорионы хугацаанд тухайн хорооны авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан тул иргэд та бүхэн бусад автозамыг сонгож хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.