Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн хилийн отрядын дарга асан хурандаа Б.Батболдод холбогдох хэргийг Нийслэлийн шүүх түүний давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцжээ. Ялтны “Үн дэс лэлгүйгээр ял оноосон, талийгаач өвчний улмаас нас барсан” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд оноосон 11 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Тэрбээр 2009 оны зургадугаар сард отрядын дарга байхдаа удирдлагадаа ажиллаж байсан, дэслэгч Д.Булганыг зодож амь насыг нь хохироосон хэрэгт ял шийтгүүлээд байгаа юм. Хурандаа Б.Батболдын хэрэгт дүгнэлт гаргасан зарим шинжээч талийгаачийг гэдэсний сүрьеэ өвчнөөр нас барсан гэж дүгнэлт гаргасан бол өөр шинжээчид зодуулсны улмаас амиа алдсан гэж дүгнэсэн.
Талийгаачийг өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргасан шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэхээр болж буй гэнэ.