Хөлдөөсөн 16 чоно хууль бусаар хил давуулах гэсэн хэрэг энэ сарын 9-нд Замын-Үүд боомтод гарлаа. Тус боомтын авто замын шалган нэвтрүүлэх экспортын хяналтын талбайд 11.00 цагийн үед ирсэн 26-40 ДОА улсын дугаартай “Зил-130” маркийн ачааны автомашиныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Батмөнх шалгахад 16 чонын гулууз гарч ирсэн аж.
Тэдгээрийн 14-ийг хар өнгийн нийлэг уутанд тус тусад нь хийж, наалддаг туузаар битүү ороосон байсан бол хоёрыг нь том саарал өнгийн цүнхэнд хийсэн байжээ. Дээрх машины жолооч Г.Хүрэл, туслах жолооч Н.Гэрэлт-Од, Г.Батсүх нар тэвшин дээрээ ачсан ангаа юмаар хуч сан байсан гэнэ. Энэ хэргийг Замын-Үүд сумын Цаг даагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.