Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд долоон жилийн ял оноосон юм. Энэ шийдвэрийг Нийслэлийн шүүх хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар гурван жилийн хорих ялыг хасаж, жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хорих ял оноох шийдвэр гаргасан билээ.
Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн танхимд түүний хэргийг өчигдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн юм.
Х.ХАНГАЙ