Үндэсний төв архив болон 21 аймгийн төрийн архиваас үзүүлж буй таван төрлийн архивын лавлагааг цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д холболоо. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд “E-Mongolia” системээр дамжуулан, орон зай, байршил хамаарахгүйгээр лавлагааны захиалга өгөх, хариуг тоон гарын үсгээр баталгаажуулан, солилцох боломжтой болсон байна. Архивын лавлагаа авах үйлчилгээний төлбөр 1000-3500 төгрөг аж.