Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Орбитын тойргийн орчим бага насны хүүхдийг өчигдөр “Тэнүүн Огоо” компанийн УБМ 45-62 дугаартай автобусны жолооч дайрчээ. Яаралтай түргэн тусламжийн эмч нар ухаангүй байсан хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна.
Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгаас биеийн байдлыг нь тодруулахад “ Манай эмнэлэгт 17.40 цагийн үед автобусанд дайруулсан хүүхэд ирсэн. Биеийн байдал хүнд, одоо хэр ухаан ороогүй. Бид шаардлагатай эмчилгээ хийж байна” гэв. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газар ажиллаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.ДЭЛГЭРХИШИГ