Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 83 аж ахуй нэгжтэй 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд 133.0 мянган тонн малын тэжээл импортлох Бодлогын гэрээ байгуулсан. Тухайлбал, хивэг 23.7 мянган тонн, хорголжин 23.5 мянган тонн, овьёос 15.6 мянган тонн, эрдэнэ шиш 5.5 мянган тонн, арвай 2.0 мянган тонн, шар буурцгийн шахдас 5.5 мянган тонн, тэжээлийн улаанбуудай 36.6 мянган тонн, премемикс 0.8 мянган тонн, бусад төрлийн тэжээл 19.9 мянган тонн импортлохоор төлөвлөсөн. 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 63 аж ахуйн нэгж нийт 43.7 мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Энэ нь төлөвлөсөн тэжээлийн 32.9 хувийг эзлэх үзүүлэлт юм. Салбарын яамтай Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд дунджаар нэг тонн хивгийг 640 000 төгрөг буюу 25 кг шуудайтайг 16 000 төгрөгөөр, нэг тонн хорголжин тэжээлийг 660 000 төгрөг буюу 40 кг шуудайтайг 26 400 төгрөгөөр, нэг тонн овьёосыг 743 750 төгрөг буюу 40 кг шуудайтайг 29 750 төгрөгөөр худалдаалж буй. Үнийн дүнг өнгөрсөн арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад өмнөхөөс найм орчим хувиар буурсан аж. Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтуудаар тэжээлийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу импортлох үйл ажиллагаа эхэлж байна. Тус боомтоор 3000 тонн тэжээл импортлохоор зургаан аж ахуйн нэгж яамтай Бодлогын гэрээ байгуулсан. Ингэснээр баруун аймгуудын тэжээлийн үнэ буурч, хангамж нэмэгдэх боломж бүрдсэн. Өнөөгийн байдлаар Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн тэжээл импортлох, борлуулах үйл ажиллагаа хэвийн, үнэ буурч, нийлүүлэлт тогтвортой байна. Тэжээл импортолж буй аж ахуйн нэгжүүдэд өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлжээ.