Улс орон даяар энэ сарын 12-нд эхлүүлсэн төрийн албаны шалгалтыг түр зогсоолоо. Тодруулбал, Уаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс 2021 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдаж, гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод зохион байгуулах байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна. Нөхцөл байдал хэвийн болсон тухайн үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлэх аж.