Төрийн тусгай алба хаадаг нэгэн ажилтан өөрийгөө буудаж шархдуулан Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар ЗХКТЭ-ийн нэгэн ажилтнаас тодруулахад “Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн 15.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг 37 настай Г гэдэг хүн согтуудаа өөрийгөө буудаж шархдуулаад манайд ирсэн.
Түүнийг тагнуулын байгууллагын ажилтан гэж бидэнд хэлсэн. Тийм болоод ч тэр үү Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс нэг эмч ирж түүнд мэс засал хийхэд оролцоод тэр шөнөдөө өөр эмнэлэг рүү шилжүүлэн авч явсан” гэсэн юм. Энэ талаар ТЕГ-ын албаны хүнээс тодруулахад “Манай ажилтнууд ийм асуудалд холбогдоогүй” гэсэн хариулт өглөө.