Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ. Улсын хэмжээнд болж буй уг шалгалтад орох гэж иргэд дараах хоёр зүйлийг анхаарах шаардлагатайг албаныхан хэлэв. Нэн тэргүүнд шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалтаа хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх шаардлагатай. Мөн шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулав. Хоёрдугаарт, Монгол Улсын Шадар сайд зөвхөн хөдөө явах, эмнэлгийн үйлчилгээ авахад иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээ шаардана хэмээсэн. Уг шийдвэрийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдээс ПСР-ын шинжилгээ шаардахгүй. Шалгалтыг нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансарын "И-март" худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд авч байна.