Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанг үйгээр хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдааг үй, авбал зохих багц цагийг хангаагүй гэсэн үндэслэлээр Орон тооны бус зөвлөлөөс түүний хуульчийн гэрчилгээг хүчингүй болгохоор Хуульч сонгон шалгаруулах тухай хуулиар зохицуулсан нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан
Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлд өр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчс өн эсэх маргааныг 2010 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болсон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж 08 дугаар дүгнэлт гаргасан билээ.
Энэхүү дүгнэлтийг УИХ авч хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ. Үндсэн хуулийн цэц уг маргааныг өчигдөр Их суудлын хуралдаанаараа дахин хянан хэлэлцээд 2010 оны 08 дугаар дүгнэлтээ үндэслэлтэй байна гэж үзэж, Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. дахь заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.