Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн сурагчдыг үл таних залуус хуурч, машиндаа суулгах гэсэн. Мөн тус дүүргийн бусад сургуулийн 20 гаруй сурагч алга болж, хоёр ч хүүхдийн амь нас эндсэн гэсэн мэдээлэл цацагдаж иргэдийг айдас түгшүүрт автуулаад байгаа. Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батбаяраас тодрууллаа.
-Ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн сурагчидтай холбоотой нийгмийг түгшээсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ талаар баттай мэдээлэл авах гэсэн юм. Үнэ хээр хүүхдүүдийг хуурч мэхэлж, эд эрхтнийг нь хул гайлахыг завдсан, мөн 20-иод хүүхэд алга болсон юм уу?
-Ор үндэсгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр ца цагд санд харамсаж байна. Иргэдийг айдаст автуулж байгаа энэ худал мэдээллийг ямар зорил гоор, яагаад цацах болсныг Эрүүгийн цагдаагийн газар, дүүр гийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулиудаас 20 битгий хэл нэг ч хүүхэд алга болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөн гурван хүүхэд нас барсан. Нэг хүүхдийнх нь бөөр байхгүй байсан гэдэг мэдээлэл ч ор үндэсгүй зүйл.
-Тэгээд яагаад ийм мэдээлэл цацагдах болов. Энэ мэдээлэл цацагдсанаар эцэг эхчүүдэд төдийгүй нийгэмд маш их айдас төрүүллээ шүү дээ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан худал мэдээлэл цацаж, иргэд төдийгүй нийгэмд айдас төрүүлж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа. Түүнээс гадна энэ мэдээллийг анх цацсан тухайн сэтгүүлч үндэслэлтэй эсэхийг нягталж, цагдаагийн байгууллага, хариуцсан ажилтнаас асууж, тодруулах ёстой байсан. Хэн нэгэн хүний хоосон цуу яриа, хардлагыг дуулиан болгож цацах нь эргээд их хор уршиг тарьж болохыг бас бодолцох хэрэгтэй.
Г.Орчлон