Солонгосын Гуанжу хотын Дээд шүүхийн байранд манай улсын иргэн Г-г онц хэрцгийгээр хөнөөсөн Янг шүүх хурал өчигдөр боллоо. Талийгаачийн ар гэрийнхэн гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноохыг хүссэн боловч 17 жилийн хорих ял оноожээ. БНСУ цаазаар авах ялыг халаад удаж байгаа юм байна.
Шүүх хуралд талийгаачийн ээж, эгч болон тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд, оюутнууд оролцсон юм. Ар гэрийнхэн нь элэг нэгтнийхээ төлөө жагсаал зохион байгуулсан өмнөд бүсийн оюутны холбоо болон Нажугийн Монгол эмэгтэйчүүдийн холбооныхонд талархал илэрхийлжээ.
Х.Сүрэн