АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг иргэний харилцааг дэмжих нэгжээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж хандив өргөлөө. Тус нэгжээс 10 000 ширхэг амны хаалт, 3000 ширхэг нүүрний хаалтыг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин, халуун сэтгэлийн хандив өргсөнд талархал илэрхийлэн, ажлын амжилт хүслээ