Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал Улаанбаатарынхаар 18.00 цагаас эхэлнэ гэж Гадаад харилцааны дэд сайд Б.Болор мэдэгдсэн боловч Лондоны цагаар 14.00-т (Улаанбаатарын 22.00 цаг) эхэллээ.
Их Британийн “Court of Magistrate of Westminster” шүүх танхимд болсон хуралд тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Аалтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа болон Б.Хурцын эхнэр оролцжээ. Монголын талаас шүүх хуралд оролцох ёстой байсан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар онгоцноосоо хоцорсон аж.
Дугаар шилжих мөчид Гадаад харилцааны сайд Б.Занданшатартай холбогдон ямар мэдээлэл ирснийг тодруулахад “Хурал одоо эхэлж байна. Цаг гаруй үргэлжлэх төлөвтэй. Манай тал Б.Хурцыг тусгай үүрэг гүйцэтгэж явсан тухай мэдэгдсэн. Нааштай байх болов уу гэсэн бодолтой байна” гэв.
Х.Сүрэн