Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, 2021 оны төл бойжуулах, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ХХААХҮ-ийн сайд албан даалгавар өглөө. Мөн бэлчээр, нийтийн эзэмшлийн газар нутаг болон төв, орон нутгийн чанартай замын ойролцоо үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм зэргээс байгаль орчин бохирдон, мал, амьтны халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийг ч албан даалгаварт тусгасан байна. Албан даалгаварт дурдсанаар өвөлжилт хүндрэлтэй байсан зарим аймгуудад хаваржилтын байдал хүндэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийхийг анхааруулжээ. Мөн хаваржилтын нөхцөл, хаврын тариалалтын бэлтгэл хангасан байдал, тариалалтын явцын мэдээллийг өдөр бүр яамны холбогдох газруудад мэдээлэхийг үүрэгдсэн байна.