Баянзүрх дүүргийн Прокурорын газраас АТГ-ын ажилтан, шүүгч, өмгөөлөгч хамтран бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйлдэл нотлогдвол нэр бүхий хуульчдыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хэргийн талаар сануулахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нар нарын ёс зүйгээ умартсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Цагдаагийнхан уг бичлэгтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 12.6.1-т заасан буюу Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэх үйлдлийг ийн шалгаж эхэллээ.