Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2021 оны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөнийг “Ковид-19” цар тахлаас үүдэн анх удаа цахимаар зохион байгуулж буй бөгөөд зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын орлогч, туслах, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд оролцоно. Зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын ерөнхий прокуроруудын өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж, 2021 оны зорилт, төлөвлөсөн томоохон ажил, цаашид анхаарах асуудлаар Улсын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорын орлогч, туслах прокурорууд ажлын чиглэл өгч, санал солилцох юм. Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ.