Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэлд цуцалж буй тул өнөөдөр буюу 2 дугаар сарын 23-наас тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөн оролцож байна. Тодруулбал, өнөөдөр буюу Мягмар гарагт улсын дугаар 2 болон 7-оор төгссөн тээврийн хэрэгслэл 08-20 цагийн хооронд хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй.
- Даваа гарагт 1, 6
- Мягмар гарагт 2, 7
- Лхагва гарагт 3, 8
- Пүрэв гарагт 4, 9
- Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.