Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал Их Британийн “Court of Magistrate of Westminster”-д өнөөдөр Улаанбаатарынхаар 18.00 цагт эхэлнэ. Албан бус нэгэн эх сурвалжийн мэдээлснээр энэ удаагийн шүүх хурлаар “Түүнийг эх оронд нь буцаах талаар хэлэлцэнэ” гэв.
Учир нь ГХЯ-наас илгээсэн албан тоотод Франц, Германы тал “Бид оролцохгүй” гэсэн мэдэгдэл ирүүлсэн гэлээ. ГХЯ болон Монгол Улсаас Франц, Германд суугаа Элчин сайдын яамны ажилтнуудтай холбогдон энэ тухай тодруулахад “Нууцын зэрэглэлтэй энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх хурлын дараа албан ёсоор мэдээлэл өгнө” гэж хэлэв.
Монгол Улс иргэнээ, дипломат ажилтнаа шилжүүлэн авахын тулд чамгүй хичээсэн ч маргааш тодорхой шийдвэр гарна. Дөрөв дэх удаа гийн шүүх хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нараас гадна Б.Хурцын эхнэр оролцох юм.
Х.СҮРЭН