Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүндэндорж өнгөрсөн ням гаригт согтуугаар автомашин жолоодож яваад хүний аминд хүрсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Замын цагдаа, прокурор гээд хэд хэдэн байгууллагаас уг мэдээллийн үнэн эсэхийг лавлалаа. Хууль хяналтын байгууллагынхан энэ мэдээллийг баталж байна.
Тэрбээр энэ сарын 2-нд Хан-Уул дүүрэгт 00-30 УБО улсын дугаартай ногоон өнгийн “Ланд Круйзер” маркийн автомашинтай явж байгаад явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон аж. Хэргийн газрын үзлэгээр явган зорчигч гарцаар зам хөндлөн гарч явсан байна.
Харин жолоо барьж явсан эрдэмтэн маань 0.45 хувийн согтолттой байжээ. Уг машин нь Монгол-Оросын хамтарсан сургуульд бүртгэлтэй юм байна.
Г.РАВЖАА