Төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийнхөнд Ёс зүйн гарын авлагыг танилцуулах сургалтыг цахимаар зохион байгууллаа. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон төрийн бусад байгууллагуудын ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид зэрэг холбогдох байгууллагуудын 403 албан хаагчид цахимаар оролцов. Тэд ёс зүйн гарын авлагын талаарх мэдээллийг авч, хэрхэн ашиглах аргачлалын талаар санал солилцов. Төрийн албан хаагчдын ёс зүйг сахиулах, тэднийг соён гэгээрүүлэх, сахилга хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллах Ёс зүйн зөвлөлд өндөр хариуцлага оногдож байгаа тул Ёс зүйн зөвлөлийн албан хаагчид өөрсдөө энэ талаар өндөр мэдлэгтэй байж, ёс зүйн үлгэр жишээ үзүүлэх, бусад албан хаагчдыг үйл ажиллагаандаа ёс зүйг сахин хэрэгжүүлэхэд чиглүүлэх, хариуцлагын арга хэмжээ авахаас илүүтэй ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор соён гэгээрүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг онцоллоо.