Нийтийн халуун ус, саун, бассейнд тусгай нөхцөл шаардлага тавина хэмээн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдлээ. Тэрбээр "Дээрх газрууд нэг дор олон үйлчлүүлэгч бөөгнөрүүлж болохгүй. Захиалгаа урьдчилан авах шаардлагатай" гэв. Мөн нэг удаагийн ам, хамрын хаалт, бээлий, нүүрний хаалт зэрэг ариун цэврийн хэрэгслийн тав хоногийн нөөцтэй байхыг шаардаж буй. Үүнээс гадна нэг хүнд нэг ажилтан үйлчилнэ, олон үйлчлүүлэгч авч болохгүй хэмээв. Үйлчилгээ үзүүлсний дараа өрөө тасалгааг бүрэн ариутгах үүргийг нийтийн халуун ус, саун, бассейн зэрэг газрууд хүлээж байна. Улмаар урьдчилсан мэдэгдэл авсны дагуу дээрх газрууд ариутгал халдваргүйжүүлэлт бүрэн хийсэн, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.