Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар "Ковид-19" цар тахлаас шалтгаалан Барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан. Барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн тав дахь удаагийн хурал болжээ. Тус хурлаар Барилгын материалын ханган нийлүүлэгчидтэй хийсэн уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. Ирэх долоо хоногт Цемент үйлдвэрлэгч, Арматур үйлдвэрлэгч, импортлогч нартай дахин хуралдаж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.