УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар маргааш хянан хэлэлцэхээр товложээ.
Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа төрийн нууцтай холбоотой мэдээ баримтыг гадаадын тусгай албаныханд удаа дараа дамжуулж, эх орноосоо урвасан гэх хэрэгт буруутгагдан Чингэлтэй дүүргийн шүүхээс 17 жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа юм.