ХХААХҮЯ-наас тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуй нэгжтэй, 120.0 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулжээ. Ингэснээр 2021 оны Мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортолсон гэнэ. Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19 465 төгрөг байсан бол тэжээл импортлосноор хойш хивэгний үнэ 17 965 төгрөг болж, өмнөхөөс найм орчим хувиар буурсан дүн гарсан. Одоо Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр 20 кг боодолтой өвс 8000-12 000 төгрөгийн үнэтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар арын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох арга хэмжээ аваад байна. Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдлийг буруулах боломж бүрдэж байна.