Эртний үнэт эдлэлийн ченж Б.Наранбат гэдэг залуу өнгөрсөн сарын 30-нд гэрээсээ гараад өнөө хүртэл сураггүй байна. Түүнийг цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрбээр энэ сарын 30-нд “Баянгол дүүрэгт нэг хүн мөнгөн эмээл зарна гэнэ. Түүнийг нь үзээд ирье” гээд гэрээсээ гарч яваад ирээгүй байна.
Тэрбээр биедээ 40 гаруй сая төгрөгтэй явсан нь бусдын гарт амиа алдахад хүргэсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа гэнэ. Б.Наранбатын жолоодож явсан “Тоёото” маркийн машиныг өнгөрсөн амралтын өдөр Гурвалжингийн гүүрний орчмоос олжээ.
Тэрбээр 2008 оноос үнэт эдлэлийн ченж хийж эхэлсэн бөгөөд 170 см орчим өндөртэй, 26 настай, боровтор царайтай нэгэн гэнэ.
Г.РАВЖАА