Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд саатуулаад гурван сар болж байна. Их Британийн “Court of Magistrate of Westminster” шүүх танхимд маргааш болох хурлаар түүнийг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдэх юм.
Хэрвээ шилжүүлэх шийдвэр гарвал Германы хуулиар хүн хулгайлсан хэрэгт ял сонсгох бололтой. Өмнөх шүүх хуралд Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар оролцож байсан юм.
Харин энэ удаа Г.Баясгалан даргаас бусад нь шүүх хуралд оролцох аж. Б.Хурцын эхнэр сарын өмнө ГХЯ-нд хүсэлт гаргасны дагуу Лондоныг зорьсон. Энэ удаагийн хуралд түүний эхнэр оролцох юм байна.
Х.СҮРЭН