Орон гэргүй хүмүүсээс PCR шинжилгээ авахад халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Мөн халдвар илэрсэн хүний ойрын хавьтлуудыг нь илрүүлж тусгаарласан байна.
Орон гэргүй хүмүүсийг шинжилгээнд хэрхэн хамруулж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "УОК, Улаанбаатар хот, нийслэлийн захирагчийн алба буюу хотын дарга цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна. Нийтдээ Улаанбаатарт 850 орчим иргэний судалгаа гаргаад нийгмийн хамгааллын төвүүдэд байршуулж, төрийн бус байгууллага оролцож, байраар ханган, хоёрдугаар сарын 10-ны өдөр гэхэд нийт 107 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. Хороо дүүргийн Засаг дарга нар нь "Нэг өрх-нэг шинжилгээ"-ний хүрээнд эдгээр иргэдийг PCR шинжилгээ болон орон байраар хангах, хоол ундаар хангах ажлыг зохион байгуулж байна" гэдгийг хэллээ.