2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 402.3 мянган толгой мал хорогджээ. Малын төрлөөр авч үзвэл тэмээ 2.1 мянга, адуу 17.2 мянга, үхэр 36.6 мянга, хонь 123.3 мянга, ямаа 222.9 мянган толгой хорогдсон нь оны эхний нийт малын 0.6 хувийг эзэлж байна.
Малын зүй бус хорогдол их байгаа аймгуудыг нэрлэе. Тухайлбал, Баянхонгор аймагт 196.2, Архангайд 26.2, Говь-Алтайд 30.5, Өвөрхангайд 31.4, Төв аймагт 35.6 мянган мал зүй бусаар хорогджээ. Эдгээр аймагт нийт 320.0 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний хорогдлын 79.5 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 3.7 мянган хээлтүүлэгч, 10.2 мянган баталгаажсан үүлдэр, омгийн мал хорогдсон. Үүнээс хамгийн өндөр хорогдолтой байгаа Баянхонгор аймагт Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ 168, Байдраг үүлдрийн болон Баянбулаг омгийн хонь 227, Залаа жинст эдрэнгийн цагаан болон Бөмбөгөрийн улаан омгийн ямаа 6489, нийт 6884 толгой үүлдэр, омгийн мал хорогдоод байна.