Энэ сарын 23-наас дийлэнх бизнесийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээнэ. Гэхдээ зарим төрлийн аж ахуй нэгжийг нээх нь эрсдэлтэй гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр “УОК-ын дэд дарга Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийтлэг түр журмыг боловсруулсан. Өнөөдөр бас боловсруулж байна. Энэ журмыг хоёрдугаар сарын 20 буюу нөгөөдөр танилцуулна.
Тухайлбал, үзвэрийн танхим байна. Кино театрууд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлаад 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох нийтлэг журмыг боловсруулж байна. Фитнесс төвүүд мөн адил.
13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж буй. Тийм болохоор 100 хувь бүх ААН-ийг нээх нь эрсдэлтэй. 23-наас дийлэнх бизнесийг нээнэ” гэв.