Дархан-Уул аймгийн Дархан сумд өчигдөр залуус нийлж мансуурсан гэнэ. Цагдаа, прокурорынхон хэргийн газарт үзлэг хийж, хяналт тавьж байна. Ингээд 17-22 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй мансуурч байсныг таслан зогсоожээ. Саяхан тус аймагт 15-18 насны хүүхдүүд олноороо мансуурсан хэрэг гарсан билээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзамын байранд мөн 17-19 насны долоон хүн сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байдалтай олджээ. Цагдаагийнхан хэргийн газраас эд мөрийн баримтаар нунтагласан ногоон өнгийн өвс, 12 ширхэг тариур хураан авсан гэнэ.