Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд өчигдөр иргэд угаартжээ. Нэг сартай нярайгаас авхуулаад 11, 32, 39 настай иргэн угаартсан шалтгааныг тодруулахаар онцгой байдал, цагдаагийнхан ажиллаж байна. Мөн тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. Үүнээс гадна Чингэлтэй дүүрэгт ч иргэн угаартжээ. Угаартсан гэх иргэний гэрийн яндан нь задарсан байсан гэнэ. Хохирогчийг эмнэлэгт хүргэж, хордлого тайлах эмчилгээнд хамруулжээ.