Дорнод аймгийн Чойбалсан хотод "хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр 18.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход, 68 настай эрэгтэй М хутгалуулж нас барсан байдалтай байв. Тодруулбал, хохирогчийн баруун гарын эрхий хурууны өндөг хэсэг зүсэгдсэн, зүүн суга, зүүн далны доор тус бүр нэг удаа, цээжин тус газарт дөрвөн удаа хутгалуулсан байдалтай байжээ.
Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн хэрэг үйлдэгчийг эрэн сурвалжилж байна.