Өмнөговь аймгийн Цогтцэций сумд албан байгууллагын манаачийг дээрэмдсэн хэрэг гарлаа. Тус сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны манаач Б-г гэртээ байхад нь үл таних дөрвөн залуу дайран орж, “Нокиа-3330” загварын гар утсыг нь дээрэмдсэн байна. Энэ сарын 16-ны өдөр 27-28 настай дөрвөн залуу нийлж, архидан согтуурсан гэнэ. Улмаар архины ааганд хөлчүүрсэн залуус бүлэглэн, бусдын гэрт нэвтэрч дээрэм хийгээд зугтжээ. Согтуу дээрэмчдийг ахмад Г.Жавхлан, ахлах дэслэгч П.Начинбат, дэд ахлагч Б.Сүхбат нар шуурхай эрэн сурвалжилж, саатуулжээ. Хохирлын хэмжээ бага боловч дээрмийн хэргийг олуулаа бүлэглэж, зохион байгуулалттайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.2-3-т зааснаар 5-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.