“Өргөө” амаржих газарт дахиад л ураг эндсэн гэх мэдээлэл ирлээ. Уг хэрэг энэ сарын 15-нд гарсан бололтой. Мэдээллийн мөрөөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид хяналт, шалгалт хийж байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 15-ны амаржихаар ирсэн эхийн 38 долоо хоногтой ураг эндсэн гэнэ. Тус амаржих газарт энэ сарын 12-14-нд бас нэг нэгэн нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. “Өргөө” амаржих газрын удирдлагыг чөлөөлсөн ч тус эмнэлгийнхний хариуцлагагүй байдалд цэг тавьж чадсангүй.