"Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ. Тодруулбал, гэр бүлийн гишүүдийн дундаас сэжигтэй тохиолдол илэрсэн үед ямар арга хэмжээ авах, гэрийн тусгаарлалтын үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих зэргийг тодорхой заажээ.