ХНХЯ-наас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зорилгоор Турк улсын туршлага дээр тулгуурлан “Шалгах хуудасны загвар”-ыг гаргажээ. Нийт аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажил олгогч нар уг загварыг ашиглан ажлын байранд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой аж. Шалгах хуудасны загвар болон аль салбарт хэрхэн хамгаалах арга хэмжээ авах талаар заавар, зөвлөмжийг https://mlsp.gov.mn/content/detail/818 холбоосоор татан авч ашиглах боломжтой. “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Турк Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлага нь ихээхэн үр дүнтэй байсан гэнэ. Тэд уг загвараа ашиглан эрсдэлийг тодорхойлж, хяналтын жагсаалтаар ямар эрсдэл хүлээж байгааг олж тогтоосон аж.