Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 99 жилийн ой өчигдөр тохиов. 99 жилийн өмнөх цагаагчин гахай жилийн энэ өдөр туурга тусгаар Монгол төрөө сэргээн, эзэн хаанаа сэнтийд нь залсан түүхтэй. Мөн тусгаар Монгол Улсаа байгуулсан тухай сайхан мэдээг дэлхийн өнцөг булан бүрт дуулгасан байдаг. Энэ түүхэн өдрийн 99 жилийн ойгоор эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, сайн сайхныг цогцлоохын төлөөх өнөөгийн тэмцэгч болох хэвлэл, мэдээлийн салбарын ажилтнуудад Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медаль хүртээв.
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт олон жил ажиллаж, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг бэхж үүлэн, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “МонцамМэ” агентлагийн “Монгол мессенжер” сонины эрхлэгч Б.Индраг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, “Өнөөдөр” сонины Оолон улсын мэдээллийн албаны дарга Хурандаагийн Ээнхтуяа, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн захирал Ооюундарь, уран бүтээлийн III нэгдлийн редактор Д.Долгорсүрэн, тус телевизийн уран бүтээлч Г.Бадамсамбуу, Хөвсгөл аймаг дахь Монголын Үндэсний радиогийн сурвалжлагч Б.Бат-Ээрдэнэ, “МОНЦАонцаМЭэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч С.Аалтанцэцэг, “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Ж.Сандагдорж, “Улст өрийн тойм” сонины эрхлэгч Л.Мөнхбаясгалан, “NBS” телевизийн тоймч С.Ннаранбаатар, “25 дугаар суваг” телевизийн мэдээний албаны дарга С.Ннасанжаргал, Дорнод аймгийн “Гэгээ” телевизийн редактор Оо.Аалтансүх, “ТВ-5” телевизийн тоймч М.Аамарбаяр, “Аардчилал” сонины сэтгүүлч Ж.Ццэсэн, Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонины эрхлэгч Аа.Бямбасүрэн нарыг “Аалтан гадас” одонгоор шагналаа.
Мөн “Өнөөдөр” сонины тоймч Батдоржийн Ээнхцэцэг, Завхан аймгийн “Завхан” телевизийн зураглаач Ж.Ганбат, “Шууд” телевизийн мэдээний албаны дарга Ж.Батхишиг, “25 дугаар суваг” телевизийн найруулагч Д.Жамъянжав, “сонины орлогч эрхлэгч Ууганбаяр, “Ийгл” телевизийн сэтгүүлч Нн.Баасандамба, “News.mn” сайтын Ээдийн засгийн албаны редактор З.Боргилмаа, “Ийгл” телевизийн мэдээний албаны дарга П.Жаргал, “UBS” телевизийн сэтгүүлч И.Буянжаргал, “ТВ-9” телевизийн мэдээллийн албаны дарга Б.Оотгон, “Үндэсний шуудан” сонины сурвалжлагч Б.Ццогнэмэх, Хөвсгөл аймаг дахь “Лха” телевизийн салбарын захирал Оо.Лхагвамаа, “NBS” телевизийн найруулагч Д.Сангибат, “Аардчилал” сонины Ннийгэм, эдийн засгийн албаны сэтгүүлч Т.Жанцан, “Баянхонгор таймс” сонины эрхлэгч Д.Батдамба, “Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч Нн.Ооюумаа нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаав.
Ерөнхийлөгч Цц.Ээлбэгдорж баяр хүргэж, үг хэлэхдээ “Ннээлттэй нийгмийн гайхамшиг түүний чөлөөт байдалд оршдог. нийгэмд хаалттай сэдэв гэж байхгүй. Түүний мөн чанар нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөр, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэний эрх чөлөөгөөр илэрдэг.
Тэгэхээр нээлттэй нийгмийн шүншиг нь чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Тэр шүншгийг бүтээгч, хадгалагч, хамгаалагчид нь сэтгүүлч, уран бүтээлчид. Ийм ариун, нэр төртэй хөдөлмөр, хэцүү ажлыг үнэлэх ёстой. Хамт олноо төлөөлөн ажил хөдөлмөрөө үнэлүүлж байгаа Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Аажлаа улам сайн хийгээрэй” гээд шинэ оны мэнд хүргэсэн. Э э нэ өдөр Төрийн одонгоор манай сонины хоёр Ээнх маань төрийн хишиг хүртэж, хамт олондоо баяр нэмэв.
Х.Энхтуяа:Хамт олондоо, Бал эрхлэгчдээ баярлалаа
Хэвлэл, мэдээллийн салбарт 10 гаруй жил ажилласан байна. Ннамайг анх “Өнөөдөр” сонин хэмээх том айлын босгоор алхаж орж ирэхэд өлгийдөж авсан хамт олондоо, Бал эрхлэгчдээ баярлалаа. Өдий зэрэгтэй яваа минь та нарын минь ач. Тиймээс та бүхэнд олгосон шагнал шүү.
Төрүүлж өсгөсөн ээждээ их баярлалаа.
-Шагнал авах болсноо мэдээд хамгийн түрүүнд хэнд дуулгав?
Өчигдөр орой Ерөнхийл өгчийн Тамгын газраас залгаж хэлсэн. Эгч маань хажууд байсан учраас түүндээ дуулгасан. “Ннайзууд чинь тоглоом хийж байгаа юм биш биз” гээд итгэхгүй байсан.
-Та бол “Өнөөдөр” сонины ууган, туршлагатай сэтгүүлчийн нэг. Сэтгүүлч бүрт өөрийн арга барил бий. Таны хувьд сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэхдээ ямар зарчим баримталж ажил- ладаг вэ?
Хамгийн гол нь ёс зүйтэй ажиллахыг л эрхэмлэдэг.
Б.Энхцэцэг.Энэ өдөр төрийн шагнал хүртсэндээ бэлгэшээж байна
Монголчууд есийн тоог бэлгэддэг шүү дээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 99 жилийн ойн өдрөөр шагнал хүртсэндээ их бэлгэшээж байна. Ирэх онд манай “Өнөөдөр” сонин байгуулагдсаны 15 жилийн ой болно. Бид ойгоо угтаад мянга мянган уншигчдадаа сонины сэтгүүл зүйн шинэ амжилт, өндөр бүтээлээр бэлэг барихаар төлөвлөсөн. Төрийн тэргүүнээс гардан авсан энэ шагнал надад улам их хариуцлагатай ажиллах урам өглөө. Өмнө нь Төрийн ордонд сурвалжлага, ярилцлага хийхээр ирэхэд нэг их зүйл бодогддоггүй байсан. Харин өнөөдөр “Би Төрийн шагнал авлаа” гэж бодоход өөрийн эрхгүй сүрддэг, бишрэн хүндэлдэг юм байна.
-Сэтгүүлчээр ажиллаад хэдэн жил болж байна вэ?
11 жил боллоо. Үүний есөн жилд “Өнөөдөр” сониндоо ажиллаж байна. Яах аргагүй хоёр дахь гэр минь болсон газар. Сургуульд ном үздэг бол, ажил дээр гараад амьдралын ухааныг хамт олноосоо сурдаг юм билээ. Сониноороо дамжуулаад энхрийхэн ээждээ “Маш их баярлалаа, Тандаа хайртай шүү” гэж хэлье. Бас хамт олондоо гүн талархлаа илэрхийлж, шинэ он бидний амжилтын жил байхыг хүсэн ерөөе.
Манай "25"-ынханд шагналын хур буулаа
Энэ өдөр “Монгол ньюс” ХХК-ийн нэгэн эс ширхэг болсон “MN-25 дугаар суваг” телевизийн хоёр эрхэм шагнал хүртсэн юм. Тэднээс сэтгэгдлийг нь сонслоо.
С.Жжамъянжав: “ Монгол ньюс” группийн уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлсэн шагнал гэж ойлгож байна. Манай группийн телевиз, сонин Монголын сэтгүүл зүйд дээг үүр эрэмбэлэгдэж явдгийн жишээ болов уу. Хамт олондоо баярлалаа. Ээнэ хэцүү ажлыг минь ойлгож, үргэлж дэмжиж явдаг хань Сэлэнгэдээ бас баярлаж байна.
С.Насанжаргал: Үндэсний олон нийтийн телевизийн Жаргал ахыг ноднин жил шагнал авахад сэтгэгдлийг нь авч байсан юм. Тэгэхэд, “Шагнал авсан хүнд ямар сэтгэгдэл төрдөг, тийм л сэтгэгдэл төрлөө” гэж байсныг саналаа. Тийм л байдаг юм байна. Хамгийн сайхан нь аавынхаа нэрийг дуудуулах эрхэм сайхан байлаа. Хамт олондоо баярлалаа.
С.Туул, Го.Энхтөр