Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын гэгдэх дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон. Дуудлага худалдаа өнөөдөр эхэлж, улсын төсөвт 682 700 000 төгрөг хуруимтлуулж чадлаа. Төвлөрсөн орлогыг хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд уг дуудлага худалдаа үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт автомашины 387 улсын дугаарыг худалдах юм.